Бидний тухай

Манай “КОМПЬЮТЕХ” ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, 2013 онд менежментийн шинэчлэл орсон цагаас ХБНГУ-аас бүх төрлийн чанартай багаж хэрэгсэл, цахилгааны уртасгагч, тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгсэл, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах зорилготойгоор үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Бид Монгол орны нөхцөлд тохиромжтой, Олон улсын стандартуудад нийцсэн мөн давсан чанартай, найдвартай бараа бүтээгдэхүүнүүдийн өргөн сонголтыг хүргэх зорилгоор чанарын өндөр төвшнөөрөө шалгарсан үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийг сонгодог.

Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгож, бүтээгдэхүүн болон үйлчилгээг цаг хугацаанд нь нийлүүлж, гүйцэтгэх зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна.

ХБНГУ-н “Brueder Mannesmann”, “Proxxon”, “BGS-technik”, “Hugo Brennenstuhl”, “Dr.Beckmann” зэрэг олон улсад танигдсан үйлдвэрлэгч компаний Монгол улс дахь албан ёсны дистрибютерийн үйл ажиллагаа явуулдгаас гадна хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг захиалгаар нийлүүлдэг болно.

Хэрэглэгчид чанартай бараа бүтээгдэхүүнээ өргөн цар хүрээгээр хүргэхийн тулд бид сүлжээ дэлгүүрүүдээр болон уул уурхайн ханган нийлүүлэгч, үйлчилгээний газрууд зэрэг олон газартай хамтран ажиллаж байна.

Copyright © 2021 Computech LLC. All Rights Reserved.

X
Add to cart