Description
Угаалгын машин ариутгагч (Идэвхжүүлсэн бичил нүүрс агуулсан)
- Угаалгын машины тааламжгүй үнэр арилгана.
- Бактер болон мөөгөнцөрийг 99,9% устгана.
- Угаалгын машиныг дотроос нь цэвэрлэнэ.
- Эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрлэгч бүтээгдэхүүн.
- Цэвэр машин –> цэвэрхэн хувцас!
Угаалгын машины хэрэглээ бүрийн дараа нүдэнд үл үзэгдэх бохир болон угаалгын бодисны үлдэгдэл маш их хуримтлагдаж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр нь угаалгын машинаас тааламжгүй үнэртэх, цаашлаад эд ангийн эвдрэл гэмтэл үүсэхэд нөлөөлдөг.
Бага температурт угаалга хийснээр тааламжгүй үнэр үүсгэгч бүрэлдэж байдаг бөгөөд угаалгын машины дотор тал чийгтэй байдаг учир харшил үүсгэгч бичил биет үүсэх нөхцөл болдог.
Энэхүү Dr.Beckmann – ны тусгай нунтаг нь угаалгын машины дотоод эд анги болох Барабана (хувцас хийдэг хэсэг), холбох эд анги, халаагч болон бусад эд ангиудад бохир болон угаалгын бодисны үлдэгдэл зэргийг цэвэрлэн дахин үүсэхээс хамгаалж өгнө.
Хэрэглэх заавар:
- 250г нунтагыг барабанад шууд хийнэ.
- Шууд угаалгын горимд 60°С-д тохируулан хувцас болон угаалгын нунтаггүй угаалгын машинаа ажиллуулна.
- Угаалга дууссаны дараа угаалгын машинаа шууд хэрэглэнэ.
Угаалгын машины хэрэглээнээс хамаарч 2-3 сар тутамд нэг удаа, мөн шалны алчуур, гутал зэрэг бохирдол ихтэй зүйл угаасны дараа хэрэглэж ариутгахыг зөвлөж байна.
250г хуурай нунтаг савлагдсан. Нэг удаагийн хэрэглээ.