Description
Будаг орсон материалын өнгө сэргээгч
Илүү хүчтэй
- Бүх төрлийн материалд шингэсэн арилахгүй байгаа будаг болон сааралтсаныг арилгана.
 
Бүх өнгө, 30°С ээс дээш хэмд илүү үр дүнтэй
Dr.Beckmann Intensiv-Entfärber нь цагаан болон бүх өнгийн материалд шингэсэн будаг арилгах бөгөөд эмзэг материалд тооцогддог ноос болон торгон материалд ч хэрэглэж болно.
Хэрэглэхийн өмнө:
- Будагнаас салгах эдлэлийнхээ арчилгааны шошгийг анхаараарай!
 - Синтетик, жинсэнд тогтсон өнгө арилахгүй.
 - Хэт ягаан туяанаас хамгаалах бодис агуулсан нарнаас хамгаалах тос, борлуулах бодисны толбо арилгахад тохиромжгүй.
 
Хэрэглэх заавар:
Саванд дэвтээх (30-95°C):
- 6 л халуун усанд уутан дах бодисоо хийж уусгана. (Бага хэмжээний будаг орсон бол уутны талыг хэрэглээд, үлдснийг сайтар хаана)
 - 1,5 кг хүртэлх будагтай зүйлсээ хийж живүүлнэ. (Нэмж угаалгын нунтаг хийх шаардлагагүй) Угааж буй зүйл угаалгын турш уусмалд байх учир хөвж гарах тохиолдолд хуучин таваг тавих гэх мэт аргаар хүндрүүлээрэй.
 - Саваа агаар оруулалгүйгээр хаана.
 - Хамгийн багадаа 4 цаг байлгана. Их хэмжээний будагтай эсвэл бага хэмийн (30-40°С) усанд угааж байвал бүхэл шөнийн турш, 24 хүртэлх цагт дэвтээвэл илүү үр дүнтэй.
 - Эцэст нь цэвэр усаар сайтар зайлах эсвэл угаалгын машинаар тусад нь угаана.
 - Их хэмжээний будаг орсон үед үйлдлийг давтан хийж болно. Хэрэглээний явцад бээлий өмсөхийг зөвлөж байна. Амьсгалын замын өвчтэй хүн дэвтээх аргыг хэрэглэхээс татгалзаарай.
 
Угаалгын машинд (60-95°C):
- 3 кг хүртэлх будаг орсон хувцсаа хийнэ.
 - 60°С-аас дээш угааж болох хэмийг сонгож, урьдчилсан угаалгын горимгүйгээр угаалгаа эхэлнэ. (Угаалгын нунтаг хийх шаардлагагүй)
 - Нунтагаа угаалга эхэлсэнээс хойш 15 минутын дараа угаалгын нунтгын хэсэгт хийж, 1-2 л ус хийж өгнө. (Дээрээсээ онгойдог угаалгын машинд барабан руу шууд хийнэ)
 - Угаалгын дараа бага хэмжээний будаг үлдсэн байвал дэвтээх аргаар үйлдлийг давтахыг зөвлөж байна.
 
Хуурай хувцасны жин:
| Ванны алчуур | 800 г | 
| Гарын алчуур | 200 г | 
| Аяга тавагны алчуур | 100 г | 
| Ширээний бүтээлэг | 400 г | 
| Хөнжлийн даавуу | 650 г | 
| Орны даавуу | 500 г | 
| Дэрний уут | 180 г | 
| Ноосон цамц | 600 г | 
| Цамц | 200 г | 
| Фудболка | 150 г | 
| Юбка | 350 г | 
| Өмд | 650 г | 
| Дотуур цамц | 100 г | 
| Дотоож | 50 г | 
Өнгө эсэргүүцэлийн тест
1 цайны халбага нунтгыг 100 мл усанд найруулж уусгаад, нүдэнд тусахгүй газар уусмалаараа сайтар норгоно.
Норгосон хэсгийн будаг
- 30 минутын дотор өөрчлөгдөх эсэхийг анхаарах
 - Зайлж хатаасны дараа өөрийн үндсэн өнгө орсон эсэхийг анхаарах
 







